8o
Улаанбаатар хот
mobile menu

Зам гарч байсан 72 настай эмэгтэйг мөргөж амь насыг нь хохироожээ

2020-12-18 15:50:51

Өнгөрсөн дөрөв хоногт Тээврийн цагдаагийн албанд зам тээврийн ослын шинжтэй 792 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, ослын улмаас 20 хүн гэмтэж бэртэн, гурван хүний амь нас хохирчээ.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

  • 2020.12.15-ны өдөр Дорноговь аймгийн, Сайншанд сум 2-р багийн нутаг 4 замын уулзвар дээр асфальтан замд Hyundai Starex маркийн автомашин явган зорчигч, 72 настай эмэгтэйг мөргөж амь насыг нь хохироосон,
  • 2020.12.16-ны өдөр Ховд аймаг, Дөргөн сум, Аргалант багийн Улаан-бураа гэх газар шороон замд улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоцикл онхолдож, зорчигч 27 настай эмэгтэй амиа алдсан,
  • 2020.12.16-ны өдөр Дорнод аймаг, Чойбалсан сумын 2-р багийн 216 гэх газар шороон замд Toyota Mark-2 автомашины жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцсоны улмаас онхолдож, зорчигч 32 настай эрэгтэй амиа алджээ.

Мөн хугацаанд улсын хэмжээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 121 зөрчил гарснаас 78 нь нийслэлд, 43 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл