8o
Улаанбаатар хот
mobile menu

УОК-оос төрийн байгууллагуудад ажилчдынхаа 70%-ийг гэрээс нь ажиллуулах чиглэл өглөө

2020-12-21 10:00:00

Улсын онцгой комиссоос аймаг, нийслэлийн онцгой комиссын дарга нарт коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг хэрэгжүүлэх, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон бусад улс орны туршлага, эрдэмтдийн гаргасан зөвлөмжийг хэрэгжүүлэх хүрээнд дараах чиглэлийг өгчээ.

Тодруулбал, 

  1. Яам, агентлаг, төрийн байгууллагууд коронавируст халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн үед ашиглах тусгаарлах өрөөг бэлтгэж, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж ажиллах. 
  2. Гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэнтэй холбогдуулан яам, агентлаг, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн ажилтан, албан хаагчдын 30 хүртэлх хувийг ажлын байранд нь ажиллуулж, бусад ажилтан, албан хаагчдыг гэрээсээ цахимаар ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлж, холбогдох зохион байгуулалтын арга хэмжээг авахыг үүрэг чиглэл өгсөн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл