8o
Улаанбаатар хот
mobile menu

БЗД: Нэг өрхөөс 1 иргэн буюу 80 мянган иргэнийг шинжилгээнд хамруулахаар боллоо

2020-12-22 09:00:00

 

Баянзүрх дүүргийн Онцгой комиссын шуурхай штабаас мэдээлэл хийлээ. БЗД-ийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан "Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт 26 тохиолдол батлагдсантай холбогдуулан ойрын болон дам хавьтлуудад шинжилгээ хийх ажил үргэлжилж байна. Харин олон нийтийн сүлжээнд БЗД-т хэсэгчилсэн хөл хорио тогтоож, 0 зогсолт хийх гэж байна гэсэн ташаа мэдээлэл гарлаа. Энэ бол албажаагүй мэдээлэл гэдгийг албан ёсоор мэдээлж байна. БЗД болон НОК-оос БЗД-ийг хаах, 0 зогсолт хийх шийдвэр гараагүй.

 Ерөнхий боловсролын 14 дүгээр сургууль, 133, 48 дүгээр сургуулиудад шинжилгээ авах цэгүүд хэвийн ажиллаж байгаа. Цаашид 16 цэгийг нэмж байгуулна. Ингээд 19 цэгт иргэдээс шинжилгээ авна. Тодруулбал, 1 өрхөөс 1 иргэн буюу 80 мянган иргэнийг шинжилгээнд хамруулна. Иргэдийг аль сургуульд, хэзээ шинжилгээ өгөх нарийн мэдээллийг Дүүргийн онцгой комиссын болон дүүргийн вэбсайтад мэдээлэл болно. Мөн хорооны Засаг дарга, өрхийн эмнэлгүүдэд энэ мэдээллийг хүргэх тул мэдээллээ аваад шинжилгээндээ хамрагдаарай. Шинжилгээнд хамрагдах иргэнээ гадуур хөдөлгөөнд их ордог, үйлчилгээний байгууллагад ордог иргэнээ хамруулах хэрэгтэй" гэв. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл