Өчигдөр Сүхбаатар дүүргийн 6-р хороо Төрийн ордны зүүн хойд талын хашааны хаалга орчимд “Байгаль орчны иргэний зөвлөл” төрийн бус байгууллагын тэргүүлэгч гэж танилцуулсан иргэн Ч.Мөнхбаяр тэргүүтэй 18-н хүн бүртгэлгүйгээр жагсаал цуглаан зохион байгуулсан. Тэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй ч хуулийн дагуу жагсаал цуглаан хийх гэж байгаагаа төрийн байгууллагад мэдэгдэх шаардлагатай байдаг. Гэтэл мэдэгдэлгүйгээр жагсаал цуглаан зохион байгуулсан иргэн Ч.Мөнхбаярт Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр жагсаал цуглаан хийх журмын тухай хуулиар 25.000 төгрөгөөр торгуулсан байна. Харин энэхүү жагсаал цуглаанд оролцогч иргэдээс шар өнгийн нунтаг зүйл цацсан асуудлыг Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-р хэлтсээс шалгаж байгаа юм
Зөвшөөрөлгүй жагсаал зохион байгуулсан иргэдийг 25000 төгрөгөөр торгоно
2016-03-30 09:36:00