8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнгөрсөн амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 8 хүн гэмтэж бэртжээ

2020-12-21 13:10:32

2020 оны арванхоёрдугаар сарын 19, 20-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 398 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 318 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажиллажээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 8 хүн гэмтсэн байна. Нийт хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл,

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр –1,
  • Мөргөлдөх хэлбэрээр-3,
  • Онхолдох хэлбэрээр-1 тус тус бүртгэгдсэн байна. 

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр нийслэлд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 53 жолооч, орон нутагт 33 жолоочийг тус тус илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. Амралтын өдрүүдэд согтуугаар жолоо барьж зам тээврийн осол гаргасан жолооч нарын талаар товч мэдээлэл өгөхөд:

         1.    2020.12.19-ний өдрийн 07 цагийн орчимд СБД-н  6 дугаар хороо Чингисийн өргөн чөлөө, Төв шуудангийн зүүн замд Toyota Prius  маркийн автомашины жолооч Ө нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн /драгер 1,58%/ үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Toyota Allion маркийн З жолоочтой автомашинтай мөргөлдөж эд материалын хохирол учруулсан.
        2.    2020.12.19-ний өдрийн 17 цагийн орчимд БГД-н 5 дугаар хорооо Энхтайваны өргөн чөлөө, Сувилахуйн сургуулийн зүүн замд Toyota Mark2 маркийн автомашины жолооч Ц нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн /драгер 1,00%/ үедээ хөдөлгөөнд оролцож Toyota Prius, Toyota Alphard маркийн автомашинуудтай мөргөлдсөн. 
         3.    2020.12.19-ний өдрийн 19 цагийн орчим СБД-н 18 дугаар хороо  Бэлхийн 47-р гудамж замд Suzuki Grandvitara автомашины жолооч Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн /драгер 1,57%./ үедээ  замын хөдөлгөөнд оролцож Тoyota Rumion маркийн Б жолоочтой автомашинтай мөргөлдсөн.
          4.    2020.12.19-ний өдрийн 00 цагийн орчим БЗД-н 11 дүгээр хороо Товчооны зам, Туулийн гүүрний баруун замд Toyota Passo маркийн автомашины жолооч Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн /драгер 1,26%/ үедээ замын хөдөлгөөнд оролцож Toyota Prius маркийн  С жолоочтой, Toyota Prius маркийн  Б жолоочтой  автомашинуудтай  мөргөлдөж эд хөрөнгийн хохирол учруулсан.  
          5.    2020.12.19-ний өдрийн 22 цагийн орчимд СБД-н  7 дугаар хороо  Эрхүүгийн гудамж, 2-р сургуулийн урд замд Тoyota Рrius маркийн автомашины жолооч Х нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн / драгер 2.17% / үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Тoyota Рrius маркийн Б жолоочтой автомашинтай мөргөлдөж эд хөрөнгийн хохирол учруулсан. 
         6.    2020.12.20-ны өдөр 15 цагийн орчимд ЧД-н 6 дугаар хороо Их тойруугийн гудамж, Дөлгөөн нуур зочид буудлын урд замд Toyota Prius маркийн автомашины жолооч Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн /драгер 1,32%/ үедээ автомашин жолоодож Toyota Aqua маркийн М жолоочтой автомашинтай мөргөлдөж эд хөрөнгийн хохирол учруулсан.
         7.    2020.12.20-ны өдөр 02 цагийн орчимд СБД-н 18 дугаар хороо Дарь-Эхийн зам, 33-ын автобусны буудлын урд замд Nissan X-Trial маркийн автомашины жолооч Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн / драгер 1,96% / үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Toyota Rav4 маркийн Д  жолоочтой автомашинтай мөргөлдөж эд хөрөнгийн хохирол учруулсан.

Энэ оны эхний 11 сарын байдлаар цагдаагийн байгууллагын алба хаагчдын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 26129 зөрчлийг илрүүлсэн, гэвч хайхрамжгүй 1094 жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцон зам тээврийн осол гаргаж 243 хүний эрүүл мэндэд хохирол учруулж, 111 хүний алтан амийг авч одсон байна.

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцогчдын 1,5 хувь буюу 286 нь явганаар хөдөлгөөнд оролцож байсан бол үлдсэн 98.5 хувь нь автомашин жолоодож хөдөлгөөнд оролцсон байна. 

Согтууруулах төрлийн ундаа уусан л бол жолооны ард суухгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment