8o
Улаанбаатар хот
mobile menu

"Нийслэлийг энэ сарын 23-ны 06:00 цагаас 2021 оны 1 дүгээр сарын 6-ны 06:00 цаг хүртэл бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлэх шийдвэр гаргалаа"

2020-12-21 16:48:26

Нийслэлд үүсээд буй цар тахлын шинэ голомтыг хумих арга хэмжээний талаар Засгийн газраас мэдээлэл хийж байна. 

Шадар сайд Я.Содбаатар "Цаг үеийн нөхцөл байдлыг үнэлж, Улсын Онцгой комисс хуралдсан бөгөөд Засгийн газар мөн хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргалаа. Мэргэжлийн хүмүүсийн зөвлөмжийг дагаж, Засгийн газар Улаанбаатарын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэргийг хэсэгчилсэн байдлаар тогтоох шийдвэр гаргалаа. Нийслэлийн хэмжээнд засаг арванхоёрдугаар сарын 23-ны өдрийн 06:00 цагаас 2021 оны нэгдүгээр сарын 6-ны 06:00 цаг хүртэл бүх нийтийн хэсэгчилсэн хөл хориог тогтоож байна. Хөдөө явсан иргэд байгаа тул энэ хугацааг олгож байна" гэсэн мэдээллийг өглөө. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл