8o
Улаанбаатар хот
mobile menu

Дараах 15 чиглэлийн байгууллагын үйл ажиллагааг хязгаарлахгүй

2020-12-22 10:00:00

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас энэ сарын 23-аас эхлэн 14 хоногийн хугацаанд Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт  шилжүүлэх шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотой энэ хугацаанд 15 чиглэлийн байгууллага үйл ажиллагааг хэвийн явуулах шийдвэр гаргажээ. 

1. Эрчим хүчээр хангах үйл ажиллагаа
2. Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа
3. Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа.
4. Малын өвс тэжээл түгээлт тээвэрлэлийн үйл ажиллагаа 
5. Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий обьект, байгууллагын үйл ажиллагаа
6. Нийтийн тээвэр, зөвшөөрөлтэй такси үйлчилгээ
7. Хот суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалтын үйл ажиллагаа
8. Эрүүл мэндийн байгууллага, эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэл, ханган нийлүүлэх үйл ажиллагаа
9. Банк санхүү, үйл ажиллагаа
10. Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудан илгээмжийн үйл ажиллагаа
11. Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын үйл ажиллагаа
12. Шүүх, прокурор, өмгөөлөл, нотариатын үйл ажиллагаа
13. Төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаа /тодорхой хязгаарлалттай/
14. Хүүхэд хамгаалал, асран хамгаалах байруудын үйл ажиллагаа
15. Оршуулгын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа хязгаарлалтад үл хамаарах юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment