8o
Улаанбаатар хот
mobile menu

Махны нийлүүлэлт 15 тонноор буурч 75.0 тонн мах нийлүүлэгдсэн байна

2020-12-22 12:00:00

2020 оны 12 дугаар 21-ний өдрийн 12 цагийн байдлаар Улаанбаатар хотын 4 дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нийт 10 зах, худалдааны төв, хүнсний дэлгүүр, 1 эмийн санд хяналт шалгалт хийж байна.

Хүчит шонхор захад өглөөний 7:30 цагийн байдлаар жижиглэнгээр борлуулж байгаа хонины ястай мах 7500-7800 төгрөг, хонины цул мах 8300-8500 төгрөг, үхрийн ястай мах 10500-11500 төгрөг, үхрийн цул мах 10000-12500 төгрөг, адууны мах 8500, ямаа 8300 төгрөгийн үнэтэй байна.

Махны нийлүүлэлт 12 дугаар сарын 19-ний өдрөөсөө 15 тонноор буурч 75.0 тонн мах нийлүүлэгдсэн байна.

Барс-1 зах дээр худалдаалж буй өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний жижиглэнгээр борлуулж байгаа Алтан тариан дээдийн дээд гурил 2000, дээд гурил 1300, 1-р зэрэг 1200, 2-р зэрэг 900, цагаан будаа 2200, шар будаа 2500, элсэн чихэр 2500, Монгол төмс 900, лууван 1500, монгол сонгино 3500, хятад сонгино 2500 төгрөг, өндөг 370 төгрөгийн үнэтэй байна.

2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 12 цагийн байдлаар хяналт шалгалтад хамрагдсан нийт 10 зах, худалдааны төвүүдийн 4 зах, худалдааны төвд өндөг, 7 зах худалдааны төвд ямааны мах тус тус худалдаалаагүй байна.

“Хэрэглэгчийн мэдээллийн төв”-д 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 12 цагийн байдлаар 115 утсанд 30, чатботод 17, и-баримт апликэйшнээр 6, дуут шуудангаар 5 иргэн тус тус хандсан байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл