8o
Улаанбаатар хот
mobile menu

Ломбардаар үйлчлүүлэхдээ мэдээллийг аюулгүй байдлаа хангахыг анхаарууллаа

2020-12-22 13:30:00

Бэлэн байдлын зэргийг нэг шат сулруулж үйл ажиллагаа нь хэвийн явагдаж буй найман үйлчилгээнээс бусад 52 төрлийн үйлчилгээг эрсдэлийн зэргээр нь нэг бүрчлэн авч үзээд 18 төрлийн үйлчилгээний байгууллагаас бусад чиглэлийн үйл ажиллагааг арванхоёрдугаар сарын 14-ний өдрөөс нээх шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Эдгээр аж ахуйн нэгжийн дунд барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний газрууд багтсан юм. Иргэдийн орлого тасалдсан, дийлэнх аж ахуйн нэгжүүд ажиллахгүй байгаа учраас цалингүй сул зогсож байгаа зэргээс үүдэн ломбардаар үйлчлүүлэх иргэдийн тоо өссөн байна. Иргэд гар утас, зөөврийн болон суурин компьютерээ барьцаанд тавих нь их байдаг бөгөөд ингэхдээ өөрийн мэдээллийн нууцлалыг төдийлөн хамгаалдаггүйгээс дараа нь гар утасны зураг, мэдээллийг нь ашиглан дарамтлах тохиолдол бүртгэгдэх болжээ. Тиймээс иргэдийн барьцаалан зээлдүүлэх газраар үйлчлүүлэхдээ өөрийн мэдээллийн аюулгүй байдалд анхаарахыг ЦЕГ-аас анхааруулж байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл