8o
Улаанбаатар хот
mobile menu

ХӨСҮТ болон Баянзүрхийн эмнэлэгт голомтын эцсийн халдваргүйтгэл хийжээ

2020-12-23 10:53:25

Манай улсад коронавируст халдварын (КОВИД-19) 1,006 батлагдсан тохиолдол бүртгэгдсэн.  Үүнээс дотоодын халдварын батлагдсан тохиолдол 614, тэднээс 173 хүн эдгэрч, 441 хүн эмчлэгдэж байна. Үүнээс ХӨСҮТ-д 44, Цэргийн төв эмнэлэгт 184, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт 20, Эх, нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв II-т 205 хүн тус тус хэвтэн эмчлүүлж байна. 

ЭМЯ-аас олон улсын чиг хандлага, хэвтэн эмчлүүлэгчдийн биеийн байдал, эмнэлзүйн явц зэргийг харгалзан эмчилгээний удирдамжид өөрчлөлт оруулан хөнгөн явцтай, эмнэлзүйн шинж тэмдэггүй иргэдийг энэ сарын 15-аас эхлэн Яармагийн шинэ эмнэлэгт шилжүүлэн долоо хоног эмчилгээ, хяналтыг үргэлжлүүлж ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлгийн ачааллыг бууруулжээ. ЭМЯ-аас голомтуудад дараах хариу арга хэмжээг шуурхай авч байна. Үүнд:

  • Голомтыг хязгаарлах, хавьтлыг илрүүлэн, тусгаарлах, тандах, хянах хариу арга хэмжээний дүнд Говьсүмбэр, Архангай аймагт 23 хоног, Дорноговь, Дархан-уул, Орхон аймагт 14 хоног бүртгэгдээгүй. Эдгээр аймгуудад эрсдэлт болон хөдөлгөөнт хүн амын дунд идэвхтэй тандалтыг үргэлжлүүлж байна.Сэлэнгэ аймагт 7 хоног халдвар нэмж бүртгэгдээгүй.  Гэсэн хэдий тус аймгийн Сүхбаатар сумын хүн амын дундах өвчлөлийн онцлогийг харгалзан нийт 4,700 өрхийн 1 гишүүнийг PCR шинжилгээнд хамруулахад сөрөг гарсан, мөн ийлдэс судлалын шинжилгээнд эрсдэлт бүлгийн 880 хүнийг хамруулан халдварын дараах эсрэг биет буюу IgG тодорхойлоход 7 хүнд эерэг илэрсэн нь тус сумын хувьд хүн амын 1 хувьд тархсан байх магадлалтай байна.
  • Халдвар бүртгэгдээгүй байгаа 15 аймгийн хувьд халдвар зөөвөрлөгдөн тархахаас сэргийлэх, хүн амын дундах эрсдэлт бүлгийн дунд тандалт судалгаа хийн эрт илрүүлэх хянах ажлуудыг хийж байна. Ялангуяа эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлж буй иргэд, сэжигтэй тохиолдол, үйлчилгээний салбарын ажиллагсад, хөдөлгөөнт хүн амыг тандах ажлууд явагдаж байна.
  • Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгтэй холбоотой коронавируст  халдварын батлагдсан тохиолдол 62 байна. Батлагдсан тохиолдлын 61 нь Цэргийн төв эмнэлэгт, нэг нь ХӨСҮТ-д тусгаарлагдан эмчлүүлж байна. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг дэх халдварын голомттой холбоотой хавьтал 1,136 хүнийг бүртгэж шинжилгээнд хамруулжээ. Эмнэлэгт тусгаарлагдсан 382 хүнийг  (201 өвчтөн, 69 сахиур, 112 эрүүл мэндийн ажилтан) халдварын эрсдэлээр эрэмбэлэн ангилалт хийж цаашид эмнэлэг, тусгаарлан ажиглах байранд шилжүүлэх зохицуулалт хийх санал, зөвлөмжүүдийг өгсөн байна.
  • Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн орох, гарах хөдөлгөөнийг бүрэн зогсоож, насанд хүрэгчдийн өвчин судлалын төвийн А, Б корпуст эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх эрүүл мэндийн болон үйлчилгээний ажилтанг тусгаарлагдан ажиллахаар зохицуулж, өвчтөний эмчилгээг үргэлжлүүлэн хийж байна.  Мөн тус эмнэлгийн байранд ЗӨСҮТ-өөс голомтын эцсийн цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийг хийлээ.
  • ХӨСҮТ-ийн Ковид-19 халдвараар батлагдсан өвчтөнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж буй тасгуудад голомтын эцсийн халдваргүйтгэл хийх, дотоод орчны зохион байгуулалтыг сайжруулах зорилгоор үйлчлүүлэгчийн тоог цөөлөх ажлууд хийгдэж эхэлжээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
харамсалтай
БЗД т тавиад туужээ. ЭМЯ ч нэг их сайн ажлахгүй л байна. ЭМНЭЛЭГ таралтын ЭХ үүсвэр болно гэж юу гэсэн үг вэ?
2020/12/23 64.119.16.198