Нийтийн тээврийн стандартын журамд зааснаар бага дунд оврын автобус, нийтийн тээврүүд 12-оос дээш жил явсан тохиолдолд хасагдах ёстой гэсэн шаардлагатай байдаг билээ. Нийслэлийн тээврийн газарт 350 орчим бага оврын автобус буюу микроатвобус бүртгэлтэй байгаагийн 90 орчим хувь нь 2003 онд үйлдвэрлэгдсэн буюу насжилт хэтэрсэн байгааг өнгөрсөн жилээс эхлэн Нийслэлийн тээврийн газраас үйлчилгээнд явуулахгүй гэдгээ анхааруулсаар ирсэн.
Гэвч насжилт нь дууссан тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх шаардлагыг өнгөрсөн гуравдугаар сараас мөрдөж эхлэх байсан ч дөрөвдүгээр сарын 1 болгож хойшлуулсан. Тэгвэл ирэх сарын 1-нээс стандарт хангахгүй байгаа микроавтобусыг шугаманд явуулахгүй юм байна. Зөвхөн ашиглалтын хугацаа дууссан микро автобуснууд ч биш нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа том оврын автобус болон такси, автомашинуудад хамаатай аж.