8o
Улаанбаатар хот
mobile menu

УОК-ын Шуурхай штабын дарга тусгаарлан ажиглах байрны эзэдтэй уулзалт хийлээ

2020-12-23 11:00:54

УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б. Ууганбаяр коронавируст халдвар (Ковид-19)-ын сэжигтэй тохиолдол болон батлагдсан тохиолдлын голомтын хавьтагсадыг тусгаарлан ажиглах байрны эзэдтэй уулзалт хийжээ. Уулзалтад тусгаарлан ажиглах байрны эзэд болон Шуурхай штабт ажиллаж буй ОБEГ, ЦEГ, МХEГ, ХӨСҮТ-ийн холбогдох албан тушаалтан нарын хүн оролцсон байна. 


Уулзалтад оролцогсдод тусгаарлан ажиглах байрны халдвар хамгааллын дэглэм, сахилга бат алдагдах, мөн иргэдийн гомдол, шүүмжлэл тасрахгүй байгааг анхааруулж, цаашид халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөх, сахилга баттай байхыг хатуу сануулжээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл