8o
Улаанбаатар хот
mobile menu

ГХЯ: 2016-2019 онд олгосон 230 паспортыг хүчингүй болголоо

2020-12-23 12:45:02

Дипломат, албан гадаад паспортын ашиглалтад тавих хяналтыг сайжруулах зорилтын хүрээнд Засгийн газрын 2020 оны 190 дүгээр тогтоолын 2 дахь хэсгийг үндэслэн 2016-2019 онд олгосон нийт 230 паспортыг хүчингүй болгожээ. Үүнээс дипломат 34, албан 196 паспорт байна.

Энэхүү шийдвэр нь дипломат, албан гадаад паспорт эзэмшигчдэд тавигдах хариуцлагыг нэмэгдүүлж, паспорт олгох шалгуурыг өндөрсгөх, хадгалах, хяналт тавих ажиллагааг чангатгах чиглэлээр Гадаад харилцааны яамнаас 2020 оны 7 дугаар сараас эхлэн хэрэгжүүлж буй шат дараатай арга хэмжээний нэг хэсэг юм.

Энэ хугацаанд гурван удаагийн тушаалаар нийт 7293 паспорт буюу 6333 албан, 960 дипломат паспортыг тус тус хүчингүй болгожээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment