8o
Улаанбаатар хот
mobile menu

Цэргийн төв эмнэлэгт эмчлэгдэж байсан 82 настай өвчтөний биеийн байдал сайжирчээ

2020-12-23 14:26:28

Өнөөдөр манай улсад коронавирусийн 57 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Манай улсад нийт батлагдсан тохиолдол 1063 болсон бөгөөд үүнээс 541 хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна. Одоогийн байдлаар ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт нийт 513 хүн эмчлэгдэж байгаа юм. Эдгээр нь

-Маш хүнд-1

-Хүнд -6

-Хүндэвтэр-40

-Хөнгөн-466 байна.

Биеийн байдал маш хүнд гэсэн оноштойгоор Цэргийн төв эмнэлэгт эмчлэгдэж байсан 82 настай өвчтөний биеийн байдал сайжирч Яармагийн төв эмнэлэг рүү шилжсэн гэж ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Ха
Унэхээр монголчууд агуу юмаа. Маш хунд байсан 82-той евчтен босоод ирдэг!!!
2020/12/23 124.158.82.239
  • Recent
  • Most Read
  • Most Comment