НӨАТ-ийн сугалааны долоо дахь удаагийн тохирол 3-р сарын 20 нд болж нийт 24,564 азтан тодорсон билээ. Супер шагнал 400 сая төгрөгийн эзэн тодорсон ч азтан баримтаа бүртгүүлээгүй, азтан олдохгүй байсан. Тэгвэл "Дорноговь аймгийн Сайншанд сумын иргэн, тодруулбал аймгийн Худалдан авах ажиллагааны албаны дарга А.Энхжаргал гэх залуу тодорчээ.Тэрээр Улаанбаатар хотод ажлаар яваад Сайншанд буцах замдаа Амгаланд байрлах "Оргил" худалдааны төвөөс замынхаа хүнсийг авсан нь түүнийг азтан болгосон" талаар Дорноговь аймгийн цахим хуудас мэдээлжээ. Харин азтан болсон залуу энэ талаар сайн мэдээгүй байна гэсэн хариултыг өгсөн байна. Худалдан авсан баримт маань алга байна гэсэн хариултыг өгсөн байна.
Супер шагнал 400 сая төгрөгийн эзэн тодорсон бололтой
2016-03-30 10:24:00