8o
Улаанбаатар хот
mobile menu

Цагаандавааны хогийн цэгийн нэг ажилтнаас коронавирусийн халдвар илэрсэн тул үйл ажиллагааг нь зогсоожээ

2020-12-23 21:28:11

Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлалтай Цагаандавааны төвлөрсөн хогийн цэгийн нэг ажилтнаас PCR шинжилгээгээр коронавирусийн халдвар илэрсэн болохыг тус дүүргийн фэйсбүүк хуудаст мэдээлжээ.

Үүнтэй холбоотойгоор, тус хогийн цэгийн үйл ажиллагааг 2020 оны арванхоёрдугаар сарын 22-ны 22:00 цагаас эхлэн тодорхойгүй хугацаагаар зогсоож, ариутгал халдваргүйтгэл хийж, тандалт шинжилгээ явуулж байгаа юм байна.

Тус хогийн цэг дээр хог хаягдлаа төвлөрүүлдэг иргэд, аж ахуйн нэгжүүдийн хог хаягдлыг Сонгинохайрхан дүүргийн Нарангийн энгэр, Хан-Уул дүүргийн Морингийн давааны төвлөрсөн хогийн цэгүүд дээр хүлээн авч байгаа аж.

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment