8o
Улаанбаатар хот
mobile menu

Хилийн чанад дахь Монгол Улсын ЭСЯ, Консулын газарт үйлдсэн итгэмжлэлийг ажлын өдрүүдийн 09:00-11:30, 14:00-16:30 цагт олгоно

2020-12-24 10:00:00

Засгийн газрын хуралдаанаар Улаанбаатар хотыг гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, 2020 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдрийн 06:00 цагаас 2021 оны нэгдүгээр сарын 6-ны өдрийн 06:00 цаг хүртэл хатуу хөл хорио тогтоох болсонтой холбоотойгоор Гадаад харилцааны яамны Консулын газар иргэдэд хүргэх үйлчилгээг дараах хэлбэрээр үзүүлнэ. Үүнд:

1. Хилийн чанадад суугаа Монгол Улсын Элчин сайдын яам, Консулын газарт үйлдсэн итгэмжлэлийг олгох:

Банк, санхүүгийн байгууллага, шүүхтэй холбоотой эрх олгосон итгэмжлэлийг зөвхөн олгох бөгөөд ингэхдээ ГХЯ-ны 83042222 дугаарын шуурхай утсаар урьдчилан мэдэгдсэн иргэдэд Даваа-Баасан гарагт 09:00-11:30, 14:00-16:30 цагийн хооронд үйлчилнэ. Итгэмжлэл ирсэн эсэхийг ирсэн он цагийн дараалал, илгээгч улс, илгээгч, хүлээн авагчийн овог нэрээр www.consul.mn цахим хуудсаас шалгасны дараа холбогдоно уу.

2. Апостиль гэрчилгээ олгох:

Өмнө нь мэдүүлсэн болон гадаадын улс орнууд руу яаралтай илгээх зайлшгүй шаардлагатай тохиолдолд Апостиль гэрчилгээ олгоно. Ингэхдээ зөвхөн ГХЯ-ны 83042222 дугаарын шуурхай утсаар урьдчилан мэдэгдсэн иргэдэд Даваа-Баасан гарагт 09:00-11:30, 14:00-16:30 цагийн хооронд үйлчилнэ. Апостиль гэрчилгээ авахтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг www.consul.mn цахим хуудсаас авах боломжтой.

3. Иргэдтэй холбоотой бусад асуудлаар 51-262088 дугаарын утсаар холбогдох, мөн ГХЯ-ны Консулын газрын dep10@mfa.gov.mn цахим шуудангаар хандах боломжтой.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment