8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийслэлийн 4 дүүрэг, Орхон аймагт байрлах зах, дэлгүүрт хяналт шалгалт хийж байна

2020-12-25 09:00:00

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 12 дугаар сарын 24-ний өдрийн 12 цагийн байдлаар Улаанбаатар хотын 4 дүүрэг болон Орхон аймгийн нутаг дэвсгэрт байрлах зах, дэлгүүр, эмийн санд хүнсний өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлт болон үнийн дүнд хяналт шалгалт хийж байна. 

Хүчит шонхор захад хүнсний өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлт, үнийн мэдээллийг хүргэж байна.

Хүчит шонхор захад өглөөний 7:30 цагийн байдлаар жижиглэнгээр борлуулж байгаа хонины ястай мах 8500, хонины цул мах 8500 төгрөг, үхрийн ястай мах 11000 төгрөг, үхрийн цул мах 12000-13000 төгрөг, адууны мах 8500 төгрөг, ямааны мах 7800 төгрөгийн үнэтэй байна. Махны бөөний үнийн хувьд хонины мах 6800-7000, үхрийн мах 8000-8500, адууны мах 6500,  ямааны мах 5000-5500 төгрөгийн үнэтэй байна. 

Махны жижиглэнгийн үнийг өмнөх өдрийн үнэтэй харьцуулахад үхрийн цул махны үнэ 1500 төгрөгөөр, ямааны махны үнэ 300 төгрөгөөр тус тус өссөн байна. Махны бөөний үнийг өмнөх өдрийн үнэтэй харьцуулахад хонины махны доод үнэ 300 төгрөгөөр, ямааны махны дээд үнэ 300 төгрөгөөр тус тус өссөн байна. Махны нийлүүлэлт өмнөх өдрөөсөө 12 тонноор буурч 81 тонн нийлүүлэгдсэн байна.

Мөн Орхон аймгийн "Жээн" хүнсний дэлгүүрт хяналт шалгалт хийхэд тус дэлгүүрт худалдаалагдаж буй Алтан тариан дээдийн дээд гурил 2200, дээд гурил 1700, 1-р зэргийн гурил 1400, 2-р зэргийн гурил 1100, цагаан будаа 2600, Монгол төмс 800, Монгол лууван 1500, Монгол сонгино 2500 төгрөгийн үнэтэй байна.

2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 12 цагийн байдлаар "Хэрэглэгчийн мэдээллийн төв”-ийн 115 утсанд 31, чатботод 8, и-баримт апликэйшнээр 5, дуут шуудангаар 1 иргэн тус тус хандаж гомдол, мэдээлэл өгсөн байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment