Өчигдөр Дорнод аймгийн Дашбалбар сумын гуравдугаар багт суух 36 настай эрэгтэй А сумын төвөөс зүүн урагш долоон км-т орших “Ар нуур” гэдэг газарт ”Mazda” автомашин жолоодож яваад онхолдож, нас баржээ. Түүнчлэн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумаас зүүн урагш Хар энгэр гэх шороон замд Б нь улсын дугааргүй мотоцикль унаж яваад онхолдож, жолооч 32 настай эрэгтэй Б нас барсан байна.
Орон нутгийн замд ноцтой осол гарч, хоёр хүн амиа алджээ
2016-03-30 11:41:00