8o
Улаанбаатар хот
mobile menu

УОК-оос аймгуудад тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг ирэх оны гуравдугаар сар дуустал сунгах санал гаргалаа

2020-12-28 11:16:19

Улсын онцгой комиссын хурал 2020 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр  цахим хэлбэрээр боллоо.

Хурлаар “Ковид-19”-ийн нөхцөл байдал, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд хийсэн ажил, аймгуудад тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах зэрэг асуудлыг хэлэлцэв.

Үүнтэй холбогдуулан:

  • Аймгуудад тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны гуравдугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгах
  • Хилийн бүх боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2021 оны гуравдугаар сарын 31-ний өдрийг дуустал түр зогсоох
  • Эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, хамгаалах хувцас, бараа материалыг хилээр нэвтрүүлэхийг тухай бүр нь шийдвэрлэх
  • ОХУ-ын Хиагт боомтод ирээд байгаа олон улсын ачаа тээврийн автомашины чирэгч, чиргүүлийг Алтанбулаг боомтод солилцох, татан авах туршилтыг 2021 оны нэгдүгээр сарын 2-4-ний өдөр хийх нь зүйтэй гэж үзжээ. 

Улсын Онцгой Комиссын саналыг ирэх Лхагва гарагт болох Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх юм.

Мөн 2020 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдрөөс шинэ он гартал нийслэлд тэг зогсолт хийх тухай нийгмийн сүлжээгээр тархаж байгаа мэдээлэл ямар ч үндэслэлгүй гэдгийг хэлэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment