8o
Улаанбаатар хот
mobile menu

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР: Ил уурхайнхан ЭКГ-12К экскаваторыг хугацаанаас нь сарын өмнө угсарч, түүхэн амжилт тогтоолоо

2020-12-28 13:41:08

Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхайн хамт олон 60 хоногийн хугацаанд угсрах даалгавартай ЭКГ-12К экскаваторыг 35 хоногт буюу хугацаанаас нь 25 хоногийн өмнө угсарч дуусган, өнөөдөр ажилд гаргалаа. “Ковид-19” цар тахлын улмаас ОХУ-ын мэргэжилтнүүд ирэх боломжгүй болсон ч тус цехийн инженер техникийн ажилтнууд дотоод нөөц бололцоонд тулгуурлан сар гаруйн өмнө угсарсан нь дэлхийн хэмжээнд хамгийн богино хугацаанд дуусгасан түүхэн амжилт болжээ. Тэдний мэргэжлийн ур чадвар, хөдөлмөрийн сахилга бат, зохион байгуулалтын талаар  уг экскаваторыг үйлдвэрлэгч  ОХУ-ын Из-Картэкс компани сайшаан, тус улсын зарим хэвлэлүүдэд онцолсон байна.

 

     Түүхэндээ анх удаа нэг экскаваторыг 35 хоногт чанарын өндөр түвшинд угсарсан Ил уурхайнхан 2020 оны хөрөнгө оруулалтаар нийт хоёр ширхэг ЭКГ-12К экскватор, нэг СБШ-250  өрмийн машин угсарч, ашиглалтад хүлээн авчээ. Энэхүү уулын үндсэн гурван техник ажилд гарснаар Эрдэнэт үйлдвэрт 1,9 тэрбум төгрөгийн эдийн засгийн үр ашиг өгөх юм. Энэ нь Ил уурхайн хамт олны зүгээс  үйлдвэртээ болон улс орондоо барьж буй бэлэг болж байна гэж Үйлдвэр техникийн албаны дарга Ц.Шинэдорж ярилаа. Шинэ ЭКГ-12К экскаватораар хүч нэмснээр Ил уурхайд нийт 11 экскаватор, 7 өрмийн машин уулын ажил гүйцэтгэхээр боллоо.  

М.Балжинням
Фото Б.Баттөгс

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
ажилтан хамт олонд баяр хүргэе. Улам их амжилт эрүүл энхийг хүсэе.
2021/01/03 202.126.88.225
Зочин
Зөв зохион байгуулаад үр ашигтай ажиллаад үр дүнгээ хүртээд ирэхээр хүмүүс нь урам зохигтой ажиллаж байгаалдаа. Ер нь монгол хүн гэхээр л чадахгүй байх гэдэг дорой үзлийг няцаасан инженер техникийн
2021/01/03 202.126.88.225
  • Recent
  • Most Read
  • Most Comment