8o
Улаанбаатар хот
mobile menu

Баянзүрх дүүргийн иргэдийг “Ковид-19” халдвар илрүүлэх шинжилгээнд идэвхтэй хамрагдахыг уриаллаа

2020-12-29 10:26:34

Баянзүрх нэгдсэн эмнэлэгт коронавируст “Ковид-19” халдварын голомт үүссэнтэй холбогдуулан Улсын онцгой комиссоос тус дүүрэгт 2020 оны 12 дугаар сарын 21-30-ны өдрийг дуустал 70,000-80,000 иргэнийг ПГУ /PCR/-ын шинжилгээнд хамруулж, тандалт хийхээр шийдвэрлэсэн. 

Энэ дагуу Нийслэлийн онцгой комисс, Дүүргийн онцгой комисс, Нийслэлийн Эрүүл мэндийн газраас хамтран Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 19 сургуулийн байранд шинжилгээ авах ажлыг зохион байгуулж байна.

Мөн нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудаас гаргасан тандалт, хариу арга хэмжээний явуулын 20 баг 24 цагийн турш тасралтгүй ажиллаж байна.

2020 оны 12 дугаар сарын 28-ны14:00 цагийн байдлаар, тус өргөтгөсөн шинжилгээнд Баянзүрх дүүргийн 55,106 хүнийг хамруулаад байна. 

Тиймээс тус дүүргийн иргэд коронавируст “Ковид-19” халдварыг илрүүлэх, тандах зорилгоор зохион байгуулж буй өргөтгөсөн шинжилгээнд идэвхитэй хамрагдаж, халдварт цар тахлын эсрэг дор бүртээ хариуцлагатай хандан, өөрийн болон ойр дотны хүмүүсийнхээ эрүүл, аюулгүй байдлын төлөө хамтдаа сэргийлэхийг уриалж байна.

ШИНЖИЛГЭЭ АВЧ БУЙ ЦЭГҮҮД:

 

 

 

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment