8o
Улаанбаатар хот
mobile menu

Сураггүй болсон иргэнийг эсэн мэнд оллоо

2020-12-29 10:39:39

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Өгөөмөр багийн иргэн мориор мал тууж яваад сураггүй болсныг тус аймгийн Онцгой байдлын алба хаагчид эсэн мэнд олжээ.

Тодруулбал, энэ сарын 27-ны өдрийн 17:00 цаг орчимд 36 настай, эрэгтэй иргэн Ш “Уувангийн хөндий” гэдэг газар буюу сумын төвөөс зүүн урд зүгт 7 км-т яваад сураггүй болсон тухай дуудлагыг маргааш өдрийн 02:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд болон ар гэрийнхэнтэй нь хамтарч, эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ.

Өчигдөр буюу 12.28-ны өдрийн 04:00 цагт тус багийн “Гашуун” гэдэг газар /гэрээс нь урд зүгт 10 км/-аас эсэн мэнд олжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment