8o
Улаанбаатар хот
mobile menu

Зам тээврийн ноцтой ослоор хоёр хүний амь эрсэджээ

2020-12-29 11:30:00

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 228 дуудлага ирсэн байна. Үүнээс 175 нь зам тээврийн ослын шинжтэй байжээ. 

Зам тээврийн ослын улмаас орон нутагт 2 хүний амь нас хохирсон байна. Тодруулбал, өчигдөр 11.10 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Буянт сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт асфальтан замд Тoyota Ist маркийн Г жолоочтой автомашин онхолдож, зорчигч 20 настай, эрэгтэй С-ийн амь нас хохирсон аж. 

Мөн тус өдрийн 16.55 цагийн орчимд Төв аймгийн Бүрэн сумын дөрөвдүгээр багийн нутаг дэвсгэрт шороон замд улсын дугааргүй Haojin маркийн мотоцикл онхолдож, жолооч 65 настай, эрэгтэй С-ийн амь нас хохирсон хэргийг тус тус шалгаж байна.

Түүнчлэн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр нийслэлд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 30 жолооч, орон нутагт 18 жолоочийг тус тус илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 

Ирэх өдрүүдэд ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, цасан болон шороон шуурга шуурга төлөвтэй байх тул иргэд, жолооч та бүхэн орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, аюулгүй байдлаа ханган замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment