8o
Улаанбаатар хот
mobile menu

Он солигдох мөчид нийслэлийн таван цэгт ёслолын буудлага хийнэ

2020-12-31 17:40:31

Улаанбаатар хотын хэмжээнд Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан жил бүр НЗДТГ-аас уламжлал болгон зохион байгуулдаг “Улаанбаатарын мөнгөн шөнө” шинэ жилийн цэнгүүнийг телевизийн бүтээл болгон бэлтгэсэнийг иргэд Монголын үндэсний олон нийтийн телевизээр 22:00 цагаас хүлээн авч үзнэ үү. 

Мөн он солигдох мөчид,

  1. ҮБХИС,
  2. Дамбын гүүр,
  3. Баянхошуу,
  4. Зүрх уулын энгэр,
  5. Яармагийн морин тойруулгаас ёслолын буудлага хийхээр зохион байгуулж байна. 

Шинэ жилээр айлд зочлохгүй, гэртээ зочин урихгүй байж гэр бүлээрээ шинэ оноо хамтдаа угтаж байгаа нийслэлчүүддээ баярлалаа. 

Улаанбаатар хотын төв талбайд болон нийслэлийн хэмжээнд ямар нэгэн олныг хамарсан, нэгдсэн үйл ажиллагаа зохион байгуулагдахгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна. 

Нандин хүсэл мөрөөдлийн биелэл нь таньтай хамт байг.

Шинэ жилийн мэндийг хүргэе!

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment