8o
Улаанбаатар хот
mobile menu

"Хулгайн" замаар зорчсон 28 иргэнийг ТУСГААРЛАЖЭЭ

2021-01-06 10:00:00

Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын зүгээс Шаг, Хулгайн тээврийг зогсоох хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.

Арга хэмжээ эхэлснээс хойш хулгайн замаар зорчиж байсан зургаан тохиолдол, 28 иргэнийг илрүүлж, бүгдийг нь түргэвчилсэн оношлуураар оношлуулж, Цогтцэций суманд “Дугант”зочид буудал болон Цагаан хадны Гурван байшинтад тусгаарлаж, зөрчлийн хэрэг нээн, шалгаж байна.

Мөн гар дээрээс хууль бусаар архи зарж байсан таван зөрчлийг илрүүлж, 45 шил архи, виски хураан авсан.

Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумаас цааш хөдөлгөөнт эргүүлийг ажиллуулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment