8o
Улаанбаатар хот
mobile menu

Баярын үеэр ажилласан томоохон зах, худалдааны төвийн ажилчдаас шинжилгээ авна

2021-01-06 11:19:00

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн мэдээлэл хийх үеэр дараах мэдээллийг өглөө. 

НЭМҮТ-ийн ОЭМА-ны дарга, тархвар судлаач Б.Сувд "Сая баяр боллоо. Мөн иргэд халдвар авчихна гэж бодохгүй байна, шинж тэмдэггүй халдвар тараагчид байгаа нь халдвар тархах үндсэн гурван шалтгаан болж байна. БЗД-ийн шинжилгээ авах үйл явц маш удаан явцтай байлаа. Эмнэлэг, эмийн сан, банк, худалдаа үйлчилгээний байгууллага, нийтийн тээвэр, такси, хүнсний дэлгүүр, түгээлтийн байгууллагын ажилчдад шинжилгээг хийж байгаа ба маргаашаас эхлэн шинэ жилийн үеэр ажилласан томоохон зах, худалдааны төвийн түрээслэгч, худалдагч, ажилчдаас шинжилгээ авна.

БЗД-т 85 мянган өрхөөс шинжилгээ авахад хоёр хүнд илэрсэн нь батлагдлаа. Халдварын байршил нь тодорхойлогдоход зураглалыг гаргаж, иргэдэд мэдээлнэ" гэлээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment