8o
Улаанбаатар хот
mobile menu

Энэ долоо хоногт хүйтний эрч эрс чангарна

2021-01-06 15:00:00

Энэ долоо хоногт ихэнх нутгаар цас орж, цасаар шуурахыг Цаг уур орчны шинжилгээний газраас анхааруулж байна. Тодруулбал, нэгдүгээр сарын 3-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, нэгдүгээр сарын 4-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас, нэгдүгээр сарын 5-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, нэгдүгээр сарын 6-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи нэгдүгээр сарын 5-нд нутгийн зарим газраар, нэгдүгээр сарын 6-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 15-17 метр хүрч ширүүсч, явган шуурга шуурна.

Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 41-46 градус, өдөртөө 31-36 градус, Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 34-39 градус, өдөртөө 24-29 градус, цас багатай, энгэр ээвэр газраар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 19-24 градус хүйтэн байна. Нэгдүгээр сарын 5-нд нутгийн хойд хэсгээр, нэгдүгээр сарын 6-нд ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарна

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment