8o
Улаанбаатар хот
mobile menu

2020 оны IV улиралд худалдан авалт хийсэн НӨАТ-ын баримтуудаа энэ сарын 8-наас өмнө бүртгүүлээрэй

2021-01-06 15:00:00

2020 оны дөрөвдүгээр улирлын төлбөрийн баримтаа 2021 нэгдүгээр сарын 8-ны өдрийн 23:59:59 цагаас өмнө бүртгүүлэхийг Татварын ерөнхий газраас зөвлөлөө. Ингэснээр НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа авах боломжтой болох юм.

Иргэд 2020 оны дөрөвдүгээр улирал буюу аравдугаар сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-ний хооронд худалдан авалт хийсэн баримтаа ebarimt-д бүртгүүлснээр дөрөвдүгээр улирлын урамшууллаа авах боломжтой болох юм.

Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг өнгөрсөн оноос эхлэн улирал бүрд олгож буй. Өмнөх улирлын буцаан олголтыг дараа улирлын эхний сард багтаан иргэдийн бүртгэлтэй данс уруу шилжүүлэх хуультай. Дээрх зааасан хугацаанд төлбөрийн баримтаа нэгдсэн системд бүртгүүлээгүй тохиолдолд худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгохгүй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment