Үндэсний үйлдвэрлэгч Luxurious-Sparkling-Wine компани хуурамч оргилуун дарс худалдан борлуулсан тухай мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Тус компанийг ШӨХТГ-аас шалгаж эхэлжээ.
Компанийн зүгээс тээвэрлэлт саатсантай холбоотойгоор шилний нийлүүлэлт тасарч, хуучин шилээ ашигласан ба шампанскны хувьд хуурамч бус бусадтайгаа ижил гэдгийг мэдэгджээ.
Тиймээс Советское, Luxurios шампаскыг хуурамч эсэхийг шалгуулахаар Мэргэжлийн хяналтын лабораторид хандаад байгаа аж.