Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах холбооноос хувиараа хөдөлмөр эрхлэгчид өдрийн зээл гаргадаг мөнгө хүүлэгчдийн дарамтад орж, дампуурч байгаа талаар мэдээллээ. Хар хорин захад 3500 гаруй худалдаа эрхлэгчид байдаг аж. Тэдний 80 хувь нь мөнгө хүүлэгчдээс өндөр хүүтэй зээл авч, улмаар зээлийн дарамтад оржээ. Мөнгө хүүлэгчид түрээслэгчдэд өдрийн 1-10 хувийн хүүтэй өндөр дүнтэй мөнгө зээлдэг аж. Үүнийхээ хүүг өдрөөр тооцож авдаг бөгөөд цаг хэтрэх тусам алданги тооцдог гэнэ. Энэ талаар тус холбооны гишүүн А.Соёлмаа хэлэхдээ “Хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд мөнгө хүүлэгчид 10-20 хувийн хүүтэй зээл өгдөг. Тэд өмнөх өдөр нь авсан зээлийн хүүг 12:00 цагт төлөх шаардлагыг тавьж, цаг хэтрэх тусам автоматаар 7000 төгрөг нэмж авдаг. Тухайлбал, нэг сая төгрөгийн зээл авахад өдрийн 100 мянган төгрөг төлнө гэсэн үг. Үүнийгээ маргааш нь 12:00 цагт өгч чадахгүй бол дарамталж, зодох тохиолдол гарч байсан аж.