8o
Улаанбаатар хот
mobile menu

Нууцаар архи худалдан борлуулж байсан зөрчлүүдийг илрүүлжээ

2021-01-05 10:22:24

Нийслэлийн цагдаагийн удирдах газраас Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг хангуулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулж илэрсэн зөрчлүүдэд хариуцлага хүлээлгэн ажиллаж байна. Баярын амралтын өдрүүдээр нууцаар архи борлуулж байсан зарим зөрчлийг илрүүлжээ.

Тухайлбал, хяналт шалгалтын явцад

1. 2021.01.01-ний өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, нэр бүхий хотхоны орчимд иргэн Ц фэйсбүүкээр дамжуулан зар тавьж "Quality" нэртэй 0.75 литрийн архи 1 шил, "Экс" нэртэй 0.75 литрийн архи 1 шил, нийт 2 шил архийг зөвшөөрөлгүй гар дээрээс худалдан борлуулсан зөрчил,

2. 2021.01.02-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, нэр бүхий хүнсний дэлгүүрийн орчимд иргэн А, М нар 7х-8х УНӨ улсын дугаартай, Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан “Соёрхол” нэртэй 0.75 литрийн хэмжээтэй архи 3 шил,

3. Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Хангамжийн автобусны буудлын орчимд иргэн Ч нь 7х-6х УБУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан “Экс” нэртэй, 0.75 литрийн хэмжээтэй архи 4 шил, “Хараа” нэртэй, 0.75 литрийн хэмжээтэй архи 1 шил, нийт 5 шил архи,

4. Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо ДХИС-ийн замын урд талд иргэн Н бусадтай хамт “Болор” нэртэй, 0.75 литрийн хэмжээтэй 2 шил архийг нууц далд аргаар, гар дээрээс худалдан борлуулсан зөрчил,

5. Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байрлах нэр бүхий хүнсний дэлгүүр нь спиртийн өндөр агууламжтай согтууруулах ундаа худалдан борлуулж байсан зөрчлийг илрүүлэн 100 гр "Хараа" архи 112 ширхэг, 200гр "Хараа" архи 23 ширхэг, 250 гр "Хамаг Монгол" архи 16 ширхгийг худалдан борлуусан,

6. Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг 8 нэрийн хүнсний дэлгүүр нь архи согтууруулах ундаа зарж борлуулсан.

7. Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Драгон үйлчилгээний төв дээр иргэн Х нь гар дээрээс архи согтууруулах ундаа худалдан борлуулсан.

8. Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Драгон үйлчилгээний төв дээр иргэн С нь гар дээрээс архи согтууруулах ундаа худалдан борлуулсныг илрүүлэн хураан авч материалжуулан шалгаж, тээврийн хэрэгслүүдийг түр саатуулсан байна.

Зөрчлийн тухай хуулиас 5.13.2

Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэм зөрчсөн, эсхүл саад учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах, хуулийн этгээдийг 5,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment