8o
Улаанбаатар хот
mobile menu

Таван төрлийн эмийг хөнгөлттэй үнээр авах боломжтой

2016-03-30 14:33:00

Ирэх сарын 1-нээс эхлэн бидний сайн мэдэх хүүхдийн дархлааг дэмждэг 150 мянган нэгжтэй (МЕ) Виферон лааг 8800 төгрөгөөр худалдан авах боломж бүрдлээ.

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн хуралдаан болж, элэгний вирусийн эсрэг үйлчилгээтэй Интерферон буюу Виферон лаа, Ламивудин, Тенофовир, Телбивудин, Рибавирин гэсэн таван эмийг хөнгөлөлттэй олгох эмийн жагсаалтад багтаажээ. Эдгээр эмийг дөрөвдүгээр сарын 1-нээс хөнгөлөлттэй үнээр худалдаж эхлэх аж.

Одоогийн зах зээл дээр 100 ширхэгтэй Рибавриныг 43.600, Интерфероны 3 сая тунтай, 10 ширхэгтэй нь 75.000, нэг сая тунтайг нь 41.000 төгрөгийн үнээр худалддаг бөгөөд  дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн энэ үнэ 60 хүртэл хувиар буурах юм. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment