8o
Улаанбаатар хот
mobile menu

ЭМЯ: 41 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ

2021-01-06 12:34:23

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.01.06/ хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

-ХӨСҮТ-ийн гурван лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн лабораторид нийт 16377 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 41 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ.

Тодруулбал, 5 нь ХӨСҮТ-ийн эрүүл мэндийн ажилтан байгаа. Бусад нь голомтлон гарч байгаа халдварын хавьтлуудаас илэрсэн. Үүнд  Ачтан эмнэлгийн эмч ажилчдын гэр бүл хавьтлуудын шинжилгээнд коронавирус илэрсэн бөгөөд нийт 16 тохиолдол илэрсэн. Тухайн эмнэлэг орон тооны  124 ажилтантай боловч сүүлийн хоногуудад 96 хүн ажиллаж байсан байна.  "Тэнүүн Огоо" компанийн хоёр жолоочийн шинжилгээнд коронавирус илэрлээ. Мөн тусгаарлалтад байсан гурван жолооч, нийт таван жолоочоос коронавирус илэрсэн. Мөн батлагдсан тохиолдлын гэр бүлийн хүн цэцэрлэгт хүрээлэнд ажилладаг байсан тул цэцэрлэгт хүрээлэнгийн ажилчдыг шинжилгээнд хамруулахад хоёр хүний шинжилгээнд коронавирус илэрлээ гэв. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Ganaa
Хүмүүсээ, манайхтай адилхан нийт өвчлөгсөдийн тоо 1400 гаруй хүн бүх хугацаанд илэрсэн улс бол Вьетнам байдаг юм байна. Харин хүн амыг нь харьцуулаад үзэх бол Монгол 3.300.000 хүнтэй Вьетнам бол 96.00
2021/01/06 103.26.194.210