Жудагт Монгол холбооноос Эв нэгдлийн цуглааныг өнөөдөр зохион байгуулж байна. Энэхүү жагсаалд УИх гишүүд ч мөн оролцсон байна. Тэд жагсаалаас гаргаж буй шаардлагыг дэмжиж байгаа гэдгээ илэрхийлэн оролцож байгаа юм байна. Мөн цуглаанд Монголын эмэгтэйчүүдийн холбоо, Ахмадын холбоо зэрэг байгууллагуудын төлөөллүүд оролцож үг хэлэв.
УИХ-ын гишүүн Х.Баттулга хэлсэн үгэндээ төрд сонгож болохгүй, нэр дэвшлээ гэхэд дэмжихгүй байх хүмүүсийн нэрсийг зарлалаа. Үүнд, Л.Энх-Амгалан, Сү.Батболд, Д.Цогтбаатар, Г.Батхүү, Ч.Сайханбилэг, С.Баярцогт, М.Энхсайхан гэх мэт гишүүдийн нэрсийг дурдлаа. Тэр дундаа "та нар тогтоож аваарай. МҮАН-ын дарга М.Энхсайхан гэж хүн шүү." хэмээн онцолж байв.