8o
Улаанбаатар хот
mobile menu

ХХМТГ: Жүжигчин А.Ганчимэгийн төрсөн дүү өөр дээрээ авсан QR кодоо бусдад ашиглуулсан

2021-01-07 17:15:45

Хатуу хөл хорио тогтоож, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжээд буй энэ цагт Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар салбарын үйл ажиллагааг тасалдуулахгүйн тулд Шуурхай штаб байгуулан ажиллаж байгаа бөгөөд агентлаг дээр ажиллах нэн шаардлагатай албан хаагчдын автомашинд QR код олгосон байна. 

Харамсалтай нь жүжигчин А.Ганчимэгийн төрсөн дүү нь өөр дээрээ авсан QR кодоо бусдад ашиглуулсан зөрчил гаргасан тул байгууллагын зүгээс тус ажилтанд хариуцлага тооцох болно гэдгийг албан ёсоор мэдэгдсэн байна.  

Тэрбээр тус газрын Захиргаа удирдлагын газрын мэргэжилтнээр ажилладаг. Бүх нийтийн  бэлэн байдлын зэрэгт шилжээд буй энэ үед гамшгийн асуудлыг хариуцан ажиллаж байгаа аж. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment