8o
Улаанбаатар хот
mobile menu

А.Амбасэлмаа:33 хүнээс коронавирус илэрлээ

2021-01-08 12:34:29

“Өчигдөр улсын хэмжээнд 14,225 хүний сорьцод шинжилгээ хийхэд 33 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн талаар ЭМЯ-аас мэдээллээ. 

Шинээр илэрсэн тохиолдлуудын хоёр нь Цэргийн төв эмнэлгийн ажилтан бол бусад нь сүүлийн үед бүртгэгдээд буй голомтот халдварын хавьтлуудтай холбоотойгоор гарсан байна.

Ингэснээр Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 1,395 боллоо.

Үүнээс хүн 896 эдгэрээд байгаа бол 488 хүн эмчилгээнд байна” хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment