"Нарантуул" олон улсын худалдааны төвийн өргөтгөл дэх чингэлэгт үр зулбуулах эм зарж байна гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Уг мэдээллийн дагуу тус дүүргийн Цагдаагийн 1-р хэлтсийн алба хаагчид шалгалт хийхэд 33 настай эмэгтэй "iprofie", "Misoprostol" зэрэг үр зулбуулах эмүүдийг хууль бусаар худалдаалж байсан нь илэрсэн байна. Эмүүдийг эд мөрийн баримт болгон хураан авч, устгалд оруулжээ. Үр зулбуулах эмийг Монгол Улсын хуулиар хориглодог бөгөөд эмийг хэрэглэх нь хүний биед асар их хор хохирол учруулж, улмаар үргүйдэх магадлал өндөр байдгийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Эмүүдийг эд мөрийн баримт болгон хураан авч, устгалд оруулжээ. Үр зулбуулах эмийг Монгол Улсын хуулиар хориглодог бөгөөд эмийг хэрэглэх нь хүний биед асар их хор хохирол учруулж, улмаар үргүйдэх магадлал өндөр байдгийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. - See more at: http://www.wikimon.mn/content/65262.shtml#sthash.z6LwjdHx.dpuf