ульч Б.Ганхуяг санаачлан “Монголоо аврах хөдөлгөөн”-ийг эхлүүлж буйгаа өнөөдөр мэдээллээ. Хөдөлгөөнийг эхлүүлж эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой гурван асуултыг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газарт хүргүүлж буйгаа мэдэгдэв. Асуултынхаа хариултыг ирэх сарын 4-ний өдөр авах аж.
Б.Ганхуяг “Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал бүрэн хямарч, гадаад орны өрөнд барьцаалагдаж, иргэдийн амьжиргаа өдрөөс өдөрт доройтож байна. Айл өрхийн орлого 3-4 дахин буурч, зээлийн дарамтад орж ядууралд нэрвэгдсээр байгаа. Энэ байдалд УИХ, Засгийн газрын зүгээс тодорхой арга хэмжээ авч ажиллахыг хичээж байгаа боловч бодит байдал дээрээ ухаалаг шийдэл, алсыг харсан төлөвлөгөө, хөтөлбөргүй явсаар уршиг нь улам бүр нэмэгдэж, хүндэрсээр өнөөдргийг хүрлээ. Иймд бидний хэсэг иргэд улс, эх оронд маань бий болоод байгаа цөвүүн байдлыг хараад гар хумхин суух биш. Харин цөөн ч гэсэн нөхдийн хамт бага ч гэсэн хувь нэмрийг оруулж нэг ч гэсэн Монгол хүнийг сайхан амьдруулахын төлөө нэгдэж байна” хэмээв.