Нийслэлээс холгүй орших Хийморийн овоонд гал түймэр гарсан талаар мэдээлэл цацагдлаа. Тодруулбал, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт орших Богинын аманд 05 га газар хөрсний өвс шатаж байгаа аж. Галын дуудлага 16:48 цагт ирсэн байна. Тус дуудлагын дагуу саяхан буюу 17:32 цагт нийслэлийн Гал унтраах 14 дүгээр ангийн алба хаагчид галыг бүрэн унтраасан байна. Гал түймрийн шалтгаан одоогоор тодорхойгүй байна.
Богинын аманд 05 га газар гал түймэр гарчээ
2016-03-30 17:42:00