8o
Улаанбаатар хот
mobile menu

Хур тунадас, нойтон цас орж, цасан болон шороон  шуурга шуурч, хүйтрэхийг анхааруулж байна

2016-03-31 07:38:00

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд:

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар, 1-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, нойтон цас орж, цасан болон шороон  шуурга шуурч, хүйтрэхийг анхааруулж байна.

                   2016 оны 03 дугаар сарын 30-ны 21 цагаас 03 дугаар сарын 31-ний 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Завхан голын эх, Увс нуурын хотгор, Идэр, Тэсийн голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 градус, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс зүүн хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Шөнөдөө Дархадын хотгороор 5-10 градус, бусад хэсгээр 0-5 градус, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулсаар 1-6 градус хүйтэн, бусад нутгаар 0-5 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс зүүн хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас, нойтон цас орно. Салхи хойноос секундэд 7-12 метр, өдөртөө секундэд түр зуур 16-18 метр хүрч цасан шуурга шуурна. Шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс зүүн хойш эргэж секундэд 5-10 метр, ихэнх нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Дундговийн нутгаар шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 10-15 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас, нойтон цас орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан байна.

 2016 оны 04 дүгээр сарын 01-нээс 04 дүгээр сарын 05-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:   

 1-нд нутгийн зүүн хагаст, 2-нд зүүн зүгийн нутгаар цас орж, салхи секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч Завхан голын эх, Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 4-9 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 1-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр дулаарна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment