8o
Улаанбаатар хот
mobile menu

БГД-ийн 4 дүгээр хорооны 5,023 оршин суугчид тандалтын зорилгоор хийсэн шинжилгээний хариу бүгд СӨРӨГ гарчээ

2021-01-16 13:51:42

Нийслэлийн Баянгол дүүргийн 4-р хорооны 1-17 дугаар байруудад 2021 оны нэгдүгээр сарын 14-15-ны хооронд хязгаарлалтын хэсэгчилсэн дэглэм тогтоосон.

Энэ хугацаанд нийт 5,023 иргэнийг тандах, илрүүлэх PCR шинжилгээнд хамруулсан бөгөөд иргэдийн хариу бүгд сөрөг гарч, халдварын шинэ тохиолдол илрээгүй байна.

Уг тандалт, илрүүлгийн ажилд БГД-ийн дүүргийн эрүүл мэндийн байгууллагын 155 ажилтан, цагдаа, онцгой байдлын алба хаагчид үүрэг гүйцэтгэжээ. Мөн оршин суугчид иргэний үүргээ биелүүлэн, шинжилгээндээ идэвхтэй хамрагдсан болохыг тус дүүргийн Шуурхай штабаас мэдээллээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл