Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Богд ууланд явж байгаад осгосон байна. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Богдхан уулын модон дотор хүн хэвтэж байна гэсэн мэдээллийг иргэд цагдаагийн байгууллагад өгсөн аж. Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад, модон дундаас СБД-ийн наймдугаар хорооны харъяат 22 настай Б гэх эрэгтэйг осгосон байхад нь олж, эмнэлэгт хүргэсэн гэлээ.
Тэрээр одоо ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа аж.