8o
Улаанбаатар хот
mobile menu

“Нарны хүү, сарны охин” компанийн удирдлагуудад холбогдох хэргийг прокурорт буцаалаа

2021-01-19 10:15:56

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас гэмт хэрэгт холбогдуулан Сутай овогт Дамдинсүрэнгийн Батбаяр, Амбагай овогт Дариймаагийн Гүрсоронз, Амбагай овогт Дариймаагийн Одгэрэл нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр хэлэлцлээ.

Тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь заалт /Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно/ , мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан /Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ /-ныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад /Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол... / заалтыг үндэслэн яллах дүгнэлт үйлджээ.

Өнөөдөр болсон урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн байна. 

Эргэн сануулахад “Нарны хүү, сарны охин” компанийн "Амар амгалан" орон сууцны хороололд байр захиалж, урьдчилгаа төлсөн иргэдийн төлөөлөл орон сууцандаа орж чадахгүй, төлсөн урьдчилгаагаа мөн буцаан авч чадахгүй нөхцөл байдалд ороод байгаагаа мэдэгдэж хэвлэлий хурал хийж байв.

Харин тус компанийн захирал Д.Гүрсоронзыг яллагдагчаар татсан талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээлллийн төвөөс мэдээлж байсан юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл