8o
Улаанбаатар хот
mobile menu

Халдвар авсан алба хаагчдад мөнгөн тэтгэмж олгох төслийн хэлэлцүүлгийг хойшлуулав

2021-01-20 10:08:18

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар Коронавируст цар тахлын үед халдварын голомтод болон эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэх явцад халдвар авсан төрийн албан хаагчид нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгох хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн ч хэлэлцүүлгийг хойшлуулав. 

Тодруулбал, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн энэ хуулийн улсын төсөвт үзүүлэх нөлөөллийг тооцсон саналыг Засгийн газраас авсны дараа хэлэлцэх горимын санал гаргасныг гишүүдийн олонх дэмжсэн юм. 

Харин УИХ-ын гишүүн, төсөл санаачлагч Ш.Адьшаа улсын төсөвт  орлого, зарлага гаргах асуудал төдийлөн үүсэхгүй, халдвар авсан албан хаагчдад нэг удаагийн тэтгэмж олгох асуудлыг Засгийн газрын нөөц сангаас шийдвэрлэх боломжтой гэсэн байр суурь илэрхийлж байв.

Харин Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал өнөөдрийн байдлаар ХӨСҮТ, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, зарим аймгуудын нэгдсэн эмнэлэг зэрэг 23 эрүүл мэндийн байгууллагын 531 эмч ажилтанд 2.1 тэрбум төгрөгийн тэтгэлэг өгсөн тухай мэдээлсэн. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ard
хэнч байсан 10 саяыг аваад 14 хоног эм уучий гэж бодохоор санал малуудааа бүгдэдл мөнгө хэрэгтэы
2021/01/25 202.9.46.18
иргэн
энэ тэтгэмжтэй холбоотойгоор халдвар эрс зохион байгуулалттай зориуд санаатай ихсэж байгаа судлах хэрэгтэй.
2021/01/21 202.131.250.130
  • Recent
  • Most Read
  • Most Comment