8o
Улаанбаатар хот
mobile menu

Алтан чагнуурын эзэд тодорлоо

2016-03-31 10:04:00

Олон улсын эмч нарын баярын өдрийн хүрээнд Эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, хүн ардын эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд үр бүтээлтэй ажилласан эмч нарт “Алтан чагнуур”-ын шагнал гардууллаа. Энэ жил "Алтан чагнуур"-ыг авахаар 40 гаруй эмч нэр дэвшсэнээс шилдэг 10 эмчийг тодруулжээ.

Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлэгийн нүдний их эмч А.Күлиза л гэхэд гуравдугаар шатлалын эмнэлэгт хийдэг нүдний болор солих хагалгааг аймагтаа амжилттай хийдэг. Их сургууль төгссөн цагаасаа хойш аймгийнхаа эрүүл мэндийн салбарт тасралтгүй ажилласан түүний хөдөлмөрийг үнэлж “Алтан чагнуур”-ын эзнээр тодруулсан байна.

Тэгвэл хуучнаар Нэгдүгээр амаржих газар буюу "Нийслэл өргөө” амаржих газрын Эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх эмч М.Энхтуяа эрүүл мэндийн салбарт 30 гаруй жил ажиллаж байгаа. Тэрээр сүүлийн 10 жилийн хугацаанд л гэхэд 11 мянга гаруй хүүхэд эх барьсан. Мөн эх хүүхдийн амь нас эрсдэх магадлалтай 100 гаруй хүнд төрөлтийг амжилттай эх барьж авсан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Юу вэ
Юун алтан чагнуур вэ. Бие биенээ шагнаж урамшуулахын оронд шинэчлэл, өөрчлөлтөө ярих хэлэлцэх ёстой юм биш үү Мөнгөний төлөө өргөсөн тангарагаа мартсан эмч нар 3 эмчийн нэг нь байх Та нар эх нялхас, 1,2-р төрөх гэмтлийн эмнэлэгүүдийг АТГ-ынхан ороод судла
2016/03/31 103.17.108.42
ХаХа
Хэдхэн хоногийн емне охин маань 1-р терехед хуухдээ гаргав. Эх барих ч гэж дээ, хугацаатай тариа хийгээд хучээр теруулдэг юм байна. Байгалийн жам гээч нь алга болж хаанаас нэвтруулсэн юм буумэд, аргачлал хэрэглэдэг болж. Зэрэгцээд 30 дехсен таньдаг хуухэн
2016/03/31 103.17.108.42
оюунцэцэг эмч
Юун алтан чагнуур, ямарч үнэлгээгүй танил талаа шагнаж эмч нар эрүүл мэндийн салбарын нэрийг унагахаа болиоч хэн ямар шалгуураагар шагнаа вэ жилдээ хэн ч үнэлэхгүй эмч нарын нэр харагдах юм
2016/03/31 103.17.108.42