8o
Улаанбаатар хот
mobile menu

Коронавирус: Нийтийн байрнаас 7, нийт 13 тохиолдол бүртгэгдлээ

2021-01-26 11:00:00

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний тархалт, шинжилгээ, нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.Нэгдүгээр сарын 26-ны өдрийн 11:00 цагийн байдлаар холбогдох лабораториудад 12039 хүнд шинжилгээ хийхэд 13 хүний шинжилгээнд коронавирус илэрчээ.

Шинэ тохиолдлууд бүгд Улаанбаатарт бүртгэгдсэн ба хоёр нь ХӨСҮТ-ийн эмч, ариутгагч бол бусад нь халдварын кластер голомтоос гарсан тохиолдлууд байжээ.

Тодруулбал, Бэлхийн задгай, Дамба орчимд буюу Сүхбаатар дүүргийн 16-р хороон дахь нийтийн байранд 7 тохиолдол бүртгэгджээ. Бусад хүмүүс нь халдвар авсан хүмүүсийн ойрын хавьтлууд буюу ажиглан тусгаарлах байранд байсан хүмүүс гэв. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment