8o
Улаанбаатар хот
mobile menu

Шинжилгээнд хамрагдсан иргэдийн хариу бүгд сөрөг гарсан тул СБД-ийн 16 дугаар хороонд тогтоосон хөл хориог цуцалжээ

2021-01-28 10:00:03

Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд байрлах нийтийн байранд оршин суух иргэнээс коронавируст халдварын тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан голомтлон тархаж болзошгүй нөхцөл байдлын улмаас Засаг даргын А/09 дүгээр захирамжаар 2021 оны 01 дүгээр сарын 25-ны 20:00 цагаас 01 дүгээр сарын 28-ны өдрийн 06:00 цагт хүртэл хэсэгчилсэн хязгаарлалт тогтоогоод байсан. Энэ хугацаанд хязгаарлалтын бүсэд оршин суух дүүргийн 15, 16, 17, 18 дугаар хорооны 114 өрхийн 373 иргэнээс халдварын тандалт, шинжилгээ авах ажлыг Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлгийн Явуулын 6 баг зохион байгуулж ажиллав.

Шинжилгээнд хамрагдсан иргэдийн хариу бүгд сөрөг гарсан тул дүүргийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/15 дугаар захирамжаар тус бүсэд тогтоосон хэсэгчилсэн хязгаарлалтыг цуцаллаа.

Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээг дэмжин иргэний үүргээ биелүүлэн халдварын илрүүлэг шинжилгээнд идэвхтэй хамрагдсан нийт иргэн, аж ахуй нэгж байгууллагууд болон бүх нийтийн эрүүл мэндийн хамгаалах ажлыг шуурхай зохион байгуулсан дүүргийн Онцгой комиссын гишүүд, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн төв, Замын цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс болон хороодын Засаг даргын Ажлын алба, хэсгийн ахлагч нартаа талархлаа илэрхийлье.

Нутаг дэвсгэрийн хэмжээнд коронавируст халдварын эрсдэлийг бууруулахад төр иргэний хамтын ажиллагаа, хариуцлагатай байдал хамгаас чухал байгаа тул иргэн та шаардлагагүй үед олон нийтийн газраар зорчихгүй, гэртээ байж, амны хаалтаа тогтмол зүүн хүн хоорондын зай барихыг уриалж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл