8o
Улаанбаатар хот
mobile menu

Шатаж байсан гэрээс 0-13 насны таван хүүхдийг аварчээ

2021-01-28 11:02:53

Ахуйн гал түймрээс 7 сартайгаас 13 насны таван хүүхдийн амь насыг аварчээ.Тодруулбал, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Зүүнбаян цагааны 3 дугаар гудамжинд өчигдөр 19:14 цагт гэр шатаж байна гэсэн дуудлага Онцгой байдлын газарт ирсэн байна.

Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 4 минутын дотор очиж, 35 минут ажиллан түймрийг унтраасан талаар ОБЕГ-аас мэдээлэв.

Галаас 13 настай хүү, 9, 5, 2 настай болон 7 сартай охиныг эсэн мэнд гаргаж, амь насыг нь аварчээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл