8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр уулархаг нутгаар ялимгүй цас орж, нутгийн зүүн хагаст хүйтэн салхитай байна

2021-01-28 11:20:54

Нийслэлд үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 14-16 хэм хүйтэн байна.

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр уулархаг нутгаар ялимгүй цас орж, нутгийн зүүн хагаст хүйтэн салхитай байна.

2021 оны 01 дүгээр сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Хангайн, Хөвсгөл, Хэнтийн уулсаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэс, Байдраг голын хөндийгөөр 20-25 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар 2-7 хэм, бусад нутгаар 11-16 хэм хүйтэн байна.

1 сарын 29-нөөс 02 дугаар сарын 02 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Сарын 29, 30-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, 31-нд нутгийн зүүн хэсгээр, 2-р сарын 1-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи 29, 2-р сарын 1-нд говь, тал, хээрийн нутгаар, 30, 31-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Хэрлэн, Хараа, Ерөө, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 19-24 хэм, Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 24-29 хэм, өдөртөө 14-19 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна. 31-нд нутгийн хойд хэсгээр, 2-р сарын 1-нд нутгийн зүүн хэсгээр хүйтний эрч бага зэрэг чангарна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment